Улсын Онцгой комиссын шийдвэрээр Маскаа зүүцгээе гараа угаацгаая аян зохион байгуулагдаж байна.

Тус аяны хүрээнд Говь-Угтаал сумын сургуулийн захирал хүүхэд багачуудаа цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 600,000 төгрөгийн өртөг бүхий зайнаас халуун хэмжигч, ариутгалын том жижиг ханын  савыг сургуулийн үүдний танхимд байрлуулсан бол Өлзийт сумын сургууль хүүхэд бүр гараа тогтмол угаах боломжийг бүрдүүлж анги танхим бүрт угаалтуур байрлуулсан байна.

Мөн маскаа зүүцгээе гараа угаацгаая аянд нийт сумдууд идэвхитэй нэгдэж тамгын газар, сургууль цэцэрлэгүүд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж, олон нийтийн газраар үйлчлүүлж байгаа иргэдийг маскаа зүүж, гараа ариутгах боломжийг бүрдүүлэн, хяналт тавин ажиллаж байна.