Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлнэ гэж заасны дагуу Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхдугаар хуралдаанаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа.

Тус хуралдаанаар гамшгаас хамгаалах хууль, эрх зүйн шинэчлэлт, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, тус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хэлэлцүүлж, баталлаа.