Аймгийн Улаанзагалмайн хороо, Дэлхийн Зөн ОНХХ-тэй хамтран хойд бүсийн Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Батсүмбэр сумдад "Гамшгаас хамгаалах Бэлэн бай" сургалтыг 2020.11.03-ны өдрөөс 11.05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Сургалтад ерөнхий боловсролын 5 сургуулийн 106 бүлгийн 2946 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 6 цэцэрлэгийн 27 бүлгийн 607 хүүхэд, 8 удаагийн сургалтаар 197 багш, ажилчид, 4 удаагийн сургалтаар 111 иргэнийг тус тус хамрууллаа.