Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг, аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2019 оны 12 дугаар сард явуулсан.

Тухайн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэхэд хяналт тавихаар гүйцэтгэлийн хяналт шалгалтын ажлыг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлүүлээд байна.
Одоогийн байдлаар Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдын шатахуун түгээх станцуудаар хяналт шалгалт үргэлжилж байна.