Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа

Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллгын Завханхангай орон нутгийн хөгжилийн хөтөлбөр, Ерөнхий боловсролын бүрэн дунд 3 дугаар сургуультай хамтран Гамшгийн  эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан “Аюулгүй амьдрах мэдлэг“ уриатайгаар 11 дүгээр ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаж нийт 48 сурагч оролцож тэргүүн байр, тусгай байруудыг шалгарууллаа.1-р байранд 11-р ангийн сурагч М. Дэмбэрэлням, тусгай байранд 11-р ангийн сурагч Т.Батгэрэл шалгарч өргөмжлөл дурсгалын зүйл гардуулсан.