Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй байдлыг ханган ажиллах чадварыг нэмэгдүүлэх үүднээс ажил мэргэжлийн тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. 

Тэмцээнд тус хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгч нараас бүрдсэн нийт 6 багын 24 тамирчин оролцож дохиогоор тавиулангаас гарч тогтоосон цэгт зогсоолд байршуулах, автомашины дугуйг лантуугаар цохих заасан цэгт хүргэх, тусгайлан бэлдсэн талбайг тойрч гүйх, гал сөнөөгч нэгдүгээр схемээр байлдааны тархалт хийх, онолын мэдлэгийн шалгалт гэсэн төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

 

Нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд гал унтраах автомашины жолооч,ахлагч Б.Болдсайхан ахлагчтай    гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн баг тамирчид, хоёрдугаар байранд гал унтраах автомашины жолооч,ахлах ахлагч Б.Чинтулга ахлагчтай гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

Мэдээ бичсэн: ахлах дэслэгч Ж.Энхтөр