Архангай аймгийн Онцгой байдлын газраас 2017-2018 онд Бүгд найрамдах өмнөд Судан улсад Олон улсын энхийг сахиулах ажиллагааны мото буудлагын 7 дугаар ээлжинд гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч П.Мэндсайхан, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Д.Нямжаргал нар аймаг орон нутаг албаныхаа нэр хүндийг өндөрт өргөн үүргээ амжилттай биелүүлээд ирлээ. 
П.Мэндсайхан, Д.Нямжаргал нар маань Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Энхийн төлөө" медаль, НҮБ-ын медаль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Баярын бичиг", багийн захирагчийн нэрэмжит "Талархалын бичиг"-ээр тус тус шагнагдсан амжилттай үүргээ гүйцэтгэсэн байна.