Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний  хөтөлбөр, Монгол улсын шадар сайдын 2016 оны 50 дугаар тушаал, ОБЕГ-ийн даргын 2016 оны 1/1231 дүгээр үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор “ХЭН Ч, ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч” дадлага сургуулийг зохион байгууллаа.

 Сургалтанд ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн 752 сурагч, Онцгой байдлын газрын алба хаагчдын 42 хүүхэд нийт 794 хүүхэд  хамрагдуулсан.

Дээрх үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 8-ны өдөр Залуучууд  театрийн урд талбайд  Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн алба хаагчид, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан.