Онцгой байдлын газрын төлөвлөгөөний дагуу Урьдчилан сэргийлэх тасаг Гэгээн шавь багийн 20 ажилтан, идэвхтэн гишүүдэд "Зөрчлийн тухай хууль"-ийн иргэнд холбогдох заалтууд, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм болон галын аюулгүй байдал сэдвүүдээр танхимын сургалтыг тус газрын сургалтын танхимд зохион байгууллаа.