Чойр зангилаа болон ОБГ-ын даргын хамтран баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу Чойр зангилааны 172 ажилтан албан хаагчдад Молгол улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль, MNS55:66-2005 стандарт сэдвүүдээр хичээл сургалт зохион байгууллаа. Хөтөлбөрийн дагуу ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд Чойр зангилааны 11 байгууллага, 9 зөрлөгийн ажилтан, албан хаагчид гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм. 

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар төмөр замын Чойр зангилааны ажилтнуудад Чойр Төмөр замын их эмчийн салбараас эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийж байгаа билээ.