Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт уран зургийн уралдааныг зохион байгуулж, уралдааны 1 дүгээр байрыг 18 дугаар сургуулийн 12 “в” ангийн сурагч Д.Гэрэлсүрэн, 2 дугаар байрыг 75 дугаар сургуулийн 9 “б” ангийн сурагч Ч.Цолмон, 3 дугаар байрыг 18 дугаар сургуулийн 9 “б” ангийн сурагч Н.Номуундарь, 4 дүгээр байрыг 18 дугаар сургуулийн 12 “б” ангийн сурагч Б.Цолмон, 5 дугаар байрыг 75 дугаар сургуулийн 10 “в” ангийн сурагч Б.Ану-Үжин нар тус тус эзэллээ.