Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний  хамт олныг шагнаж урамшууллаа.
2017 оны НОБГ-ын “Тэргүүний хамт олон”, "Шилдэг хэлтэс"-ээр хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарсан бол дэд байрт хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарч, Нийслэлийн Аврах анги-105 тусгай байрыг эзэлсэнээр өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.