Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилан, Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийн “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах” гэсэн уриаг хэрэгжүүлж гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг ард иргэд, хүүхэд, залуус, ажилтан албан хаагчдад таниулж, тэдний эрх зүйн  мэдлэгийг дээшлүүлэхэд зорилготой ажиллаа.