Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянгол дүүргийн УБЦТС-ТӨХК, Баянгол дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Баянгол дүүргийн 10-р хорооны ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх, Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэхтэй холбогдуулан айл өрхүүдэд цахилгаан тоноглол, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг хангах талаар иргэний Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн “аж ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүргийн хэрэгжилтийг тус тус хангуулах, болзошгүй гамшиг, гал түймэрт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой байлаа.

Сургалтыг  2017 оны 11 дүгээр сарын  29 -ний өдөр  “Баянгол дүүргийн 10-р хороо”-ны иргэний танхимд зохион явууллаа. Сургалтаар гал түймэр, гамшгийн тухай ерөнхий ойлголт, түүнээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хууль тогтоомж /Галын аюулгүй байдлын тухай  хууль, Гамшгаас хамгаалах тухай/,гарч буй гал түймрийн өнөөгийн нөхцөл байдал,гарсан гал түймрийг унтраах арга, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн тухай зэрэг хөтөлбөрийн хүрээнд 1өдрийн 2 цагийн хичээл сургалтыг орсон байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС