2016 оны 10 дугаар сарын 15-ны 22 цаг 31 минутанд Хэрлэн сумын 1-р багийн Л-36 байрны 2 дугаар давхарт утаа гарч байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн ахлах дэслэгч Ч.Гантогтох захирагчтай 4 дүгээр салаа хүрэлцэн очиход цахилгаан хэрэгслэлийг хүчдэлд залгаатай орхисны улмаас цахилгаан хэрэгсэл шатаж иргэн Б нь утаанд угаартсан байдалтай байсныг аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амь насыг нь авран хамгаалж Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.