Жил бүрийн 10 дугаар сарын 13-ыг Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тус өдрийг угтан Хэнтий аймгийн Онцгой байдлын газар Хэрлэн сумын 2 дугаар багтай хамтран Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, мөн зорилтот бүлгийн 40 өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явууллаа.