НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы шийдвэрээр Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар тунхагласан бөгөөд 2009 оноос энэхүү өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирлээ.

Хэнтий аймгийн бүх сумдад гамшгийн эрсдлийг бууруулах өдөр, Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу арга хэмжээг илтгэх хуудсаар бүх сумд ирүүлсэн байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан хүн ам олноор цуглардаг Эвт худалдааны төвийн гадна талбайд нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж иргэдэд “Мазаалай зөвлөж байна” 100ш ном, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье, газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлье плакат, санамж 1000ш, “зудын сургамж” гарын авлага ном 30ш, тус тус тараасан.

Мөн “Танайд ажиллья”нэвтрүүлэг Хэнтий мэдээ телевизтэй хамтран хийж ард иргэдэд толилуулсан ба энэхүү зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээллийг Хэнтий мэдээ орон нутгийн сонин, Хэнтий телевизээр тухай бүр хүргэж ажиллалаа.

Бор-Өндөр сумын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги  "Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр", сумын ерөнхий боловсролын сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 10 дугаар ангийн сурагчидын  дунд  “Өсвөрийн Аврагч-2016”  тэмцээн, ерөнхий боловсролын сургуулиудын орон тооны бус штаб /гамшгийн менежментийн баг/-тай тухайн орон нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй гамшиг ослын төрлөөр хийсвэр цагийн байдал үүсгэж штабын дадлага, албан хаагчдын дунд гар бөмбөг, олос таталт, ширээний тенисний тэмцээн, гал унтраах үзүүлэх сургалтыг тус тус  зохион байгуулан ажилласан байна.

           Гамшиг ослын дуудлаганд үүрэг гүйцэтгэхэд ашиглаглаж байгаа сүүлийн үеийн шинэ багаж, техник хэрэгслийг ашиглан гал унтраах аврах 32, 49 дүгээр анги, ЭХАС-ын нийт бие бүрэлдэхүүн Жагсаалын үзүүлбэр, Цэргийн 16 тоот, Хиймэл амьсгал хийх, Гал унтраагуур ашиглах, Аврах ажиллагааны багаж ажилд бэлтгэх, Аврах ажиллагааны багаж ашиглан тасдах, хөндийрүүлэх, Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх, ХХУХБаг өмсөх, Эр, Эм уяа зангидаж нэрэвэгдэгчид углах, нормативыг гүйцэтгэх, Үлээгч мотор, цуравдагчтай түймэр унтраах үзүүлбэр, Галтай өнхрөх үзүүлбэр, Гал унтраах 100м хуурай тархалт, Лафетны хушуугаар буудах үзүүлбэр зэрэг үзүүлэх тусгай үзүүлэх тоглолтыг бэлтгэн ард, иргэдэд танилцуулсан.