Аймгийн Засаг даргын 2016 оны А/323 дугаар захирамжийн дагуу Өлзийт  суманд Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг  2016 оны 09 дүгээр сарын 19-21-ны өдөр астрономийн 56, оператевийн 256 цагийн багтаамжтай 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Сургуулийн үеэр тус сумын Засаг даргын А/70  тоот захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, аврах арга хэмжээг авах, хүн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвараас эсэргүүцэх, гал түймэр унтраах, нэрвэгдэгчдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, амь үрэгдэгсэд, эд хөрөнгө, түүхийн үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх, хэв журам сахиулах, сурталчилгаа мэдээллийн ажлыг зохион байгуулах, хохирлын эцсийн тооцоо гаргах, санал боловсруулах, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хүчээр бүтээлч ажлуудыг зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн явц, гамшгийн үе дэх онцгой комиссын шийдвэр гаргалт, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний идэвхи оролцоо, хүч хэрэгслийн бэлэн байдлын түвшинг үнэлэж сургуулийн удирдагчаас “Дүүрэн хангалттай” үнэлгээг өгч ажиллалаа.