Аймгийн дүйцүүлэх албаны албан хаагчдад Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль болон болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дайчилгааны үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ой хээр, объектын гал түймэр унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ажиллуулах, эмнэлгийн анхан шатны тусламжийг өөртөө болон нөхөртөө үзүүлэх мэдлэгэ дадлага эзэмшүүлэх, гамшгийн дараа мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулсан.

Дадлага сургалт хийсний үр дүнд: ХХАА-ны бүрэн хувцас хэргэсэл өмсөж хүрз, тросон шүүр, рело, үлээгч аппарат, гүвүүр  зэрэг багаж зэвсэглэмжээр ой хээрийн түймрийг унтраах, аливаа дайчилгааны үеийн ХХАА-ааг ханган ажиллах, МПЗ-4 гал унтраагуураар дөнгөж үүсвэрлэж буй галыг унтраах, Эмнэлгийн анхны тусламж буюу хиймэл амьсгал болон цус алдалт, яс хургаралын боолтын төрлүүдийг нэг нэгэндээ хийж мөн нэрвэгдсэн иргэдийг тээвэрлэх, зөөвөрлөх дадлага сургалт хийж халдварт өвчны үеийн аюулгүй ажиллагааг хэрхэн баримтлах, гарын доорх материал ашиглан аяга, насилк хийж нэрвэгдэгчийг зөөвөрлөх зэрэг мэдлэгтэй болсон.