Аймгийн Онцгой байдлын газар, Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй болон LEGS стандартыг хэрэгжүүлэх нь" сэдэвт 2 өдрийн сургалт, дадлагыг Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулж явууллаа. Дээрх сургалтад аймгийн 19 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар оролцож сургагч багшаар бэлтгэгдэн гэрчилгээ гардан авлаа.