“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэдэнд аюулгүй амьдрах мэдлэг олгох, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх анхан шатны дадлага олгох, хүүхдийн тэсвэр хатуужил, авхаалж самбааг хөгжүүлэх зорилгоор “Өрхийн бэлэн байдал” сэдэвт дадлага, сургалтыг аймгийн сургагч багш нарын хамтаар “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн 1-р ээлжийн амрагч хүүхдүүдийн дунд 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.