Хилийн цэргийн 0245-р ангийн дотоод хяналтын албаны албан хаагчдад гамшгийн тухай ойлголт сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж явууллаа. Сургалтын үеэр галын хорыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өгч, анхны тусламжийн ойлголтыг тайлбарлан таниулж учирч болох гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар яриа таниулга хийж 150 ширхэг гарын авлага, материал тараалаа. Сургалт дадлагад 42 албан хаагч хамрагдсан.