Онцгой байдлын ерөнхий газрын даргын Болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажлын удирдамжын дагуу тус хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүн гэр хорооллын айл өрхүүдэд гал түймэр, үер ус, усны осол зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг зохион байгууллаа. Мөн Ус түгээх цэг, худагт сэрэмжлүүлэг самбар байрлуулах, ус түгээгч нарыг иргэдэд тараах материалаар хангаж, гэр хороололд зориулалтын бус цэгт хог хаягдал, хөрсний өвс шатааснаас болж гарч байгаа гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд өгч ажиллалаа.