Өсвөрийн аврагч, гал сөнөөгч аймгийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг аймгийн төвийн Ерөнхий боловсролын 5 сургууль, Политехникийн коллежийн оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулан явууллаа.

Уг тэмцээнд нийт 7  багийн 42 тамирчин хурд хүч,  авхаалж самбаагаа сорин оролцсон ба довтолгооны шат /эрэгтэй, эмэгтэй/, саадтай 80метр, 5х80метр гэсэн  3 төрлөөр зохион явууллаа.

Довтолгооны шатны эрэгтэй тамирчдын төрөлд тэргүүн байрт Политехникийн коллежийн оюутан Т.Үйтүмэн өргөмжлөл, алтан медаль, дэд байрт Номгон ахлах сургуулийн сурагч Д.Раднааранцас өргөмжлөл, мөнгөн медаль, гутгаар байрт Номгон ахлах сургуулийн сурагч М.Данзан өргөмжлөл, хүрэл медаль, эмэгтэй тамирчидын төрөлд тэргүүн байрт Политехникийн коллежийн оюутан Б.Батхишиг өргөмжлөл, алтан медаль, дэд байрт Эрдэм ахлах сургуулийн сурагч Ц.Болорцэцэг өргөмжлөл, мөнгөн медаль, гутгаар байрт Номундалай ахлах сургуулийн сурагч Б.Аззаяа өргөмжлөл, хүрэл медаль,

Саадтай 80м-ийн төрөлд тэргүүн байрт Номгон ахлах сургуулийн сурагч М.Данзан өргөмжлөл, алтан медаль, дэд байрт Соого Сейко сургуулийн сурагч Т.Дашзэвэг өргөмжлөл, мөнгөн медаль, гутгаар байрт Номгон ахлах сургуулийн сурагч Б.Батболд өргөмжлөл, хүрэл медаль,

5х80м-ийн төрөлд тэргүүн байрт Номгон ахлах сургуулийн баг, тамирчид өргөмжлөл, алтан медаль,  дэд байрт Номундалай ахлах сургуулийн баг, тамирчид өргөмжлөл, мөнгөн медаль,  Соого Сейко сургуулийн баг, тамирчид өргөмжлөл, хүрэл медалийн эзэд болсон ба багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Номгон ахлах сургуулийн баг, тамирчид Өсвөрийн аврагч, гал сөнөөгч шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, дэд байрт Номундалай цогцолбор сургуулийн баг, тамирчид өргөмжлөл, мөнгөн медаль, гутгаар байрт Политехникийн коллежийн баг тамирчид   өргөмжлөл, хүрэл медалийн эздээр тус тус шалгарсан байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2016 оны “Өсвөрийн аврагч, гал сөнөөгч” аймгийн аварга шалгаруулах тамцээний шилдэг багаар Номгон ахлах сургуулийн баг тамирчид шалгарч Номундалай цогцолбор сургуулийн баг тамирчдаас Өсвөрийн аврагч, гал сөнөөгч шилжин явах цомыг гардан авлаа.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Өсвөрийн аврагч, гал сөнөөгч аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.