Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр аймгийн Улаан загалмайн хорооны хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж даван туулах чадавхыг сайжруулах нь”  төслийн хүрээнд сүүлийн 5 жилийн судалгаагаар гал түймрийн хэрэг зөрчил хамгийн өдөр гарсан Адаацаг, Гурвансайхан сумдад сумын Засаг даргын захирамжаар 15 хүний бүрэлдэхүүнтэй “Гал түймэртэй тэмцэх хэсэг” байгуулж сум тус бүрд  10 сая төгрөгийн өртөг бүхий обеъктийн болон, ой хээрийн гал түймэр унтраахад шаардагдах багаж зэвсэглэмж, хөдөлмөр хамгаалалтын хувцас хэрэгслийг  хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран 5 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд дээрх сумуудын “Гал түймэртэй тэмцэх хэсэг”-ийг чадавхижуулах дадлага сургалтыг зохион байгуулж, гал түймэр унтраах багаж зэвсэглэмжийг ашиглах, гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулах, гал түймрийн үед нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх талаар чадвар эзэмшүүллээ.