Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургалт авах тухай хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн ССУСАХМ ахмад Р.Дэлгэрдалай, дэслэгч Г.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй 2016.05.02 ны өдөр танхимын 2 цагийн сургалтыг зохион явуллаа.

Сургалтыг объектын гал түймрийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал унтраагуулын тухай ойлголт, хадгалалт, ашиглалт, аюулгүй ажиллагаа сэдвээр зохион байгуулж тус албаны 21 албан хаагч хамрагдлаа.