Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан 35 дугаар тушаал "Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах" үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх "Өрхийн бэлэн байдал" сургагч багш бэлтгэх сургалтыг, Төв аймгийн Зуунмод сумын аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах Өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулав.

Сургалт батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулалттай болж "Өрхийн бэлэн байдал" үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 5 албан хаагчид /Д.Эрдэнэчулуун-Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч, Ч.Уранчимэг-Зуунмод сумын ЗДТГазрын байгаль орчны байцаагч, Г.Хулан-Дэлхийн Зөн ТОНХХ-ийн эдийн засгийн төслийн зохицуулагч,
Л.Оюун-Эрдэнэ-Улаан Загалмай Хорооны арга зүйч, Д.Бямбадорж-Онцгой байдлын газрын ГХТББХ ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын хошууч/ зохион байгуулан сургалтыг явуулж ажиллалаа.

Сургалтанд оролцогчдод 300 гаруй сурталчилгааны материал болон дэвтэр, бал, флаш олгож мөн баннер хэвлүүлэн ашиглалаа.

Мөн сургалтанд хамрагдсан сургагч багш нар албан байгууллагын ажилчдад сургалт сурталчилгаа явуулан 8-р сард үр дүнг тайлагнан, танилцуулж 2-р шатны сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.