Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгох “Амар мэндийн анхны алхам” сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг  “Өсвөрийн аврагч” бүлгэмийн гишүүд Дэлхийн зөн Дундговь ОНХХ, Улаанзагалмайн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллалаа.

“Өсвөрийн аврагч бүлгэм”-ийн “Багш сурагч” нар аймгийн төвийн Сайнцагаан сумын 7 цэцэрлэгийн бэлтгэл, ахлах бүлгийн нийт 484 хүүхдийг хамруулан аюулгүй амьдрах ухааны анхан шатны мэдлэг олгож цэцэрлэг бүрт Амар мэндийн анхны алхам самбарыг эмийн сангийн хамт байрлууллаа.