МУ-ын Шадар Сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны  гэрээ болон аймгийн нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тус аймгийн Даланжаргалан суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2016 оны 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулж сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг  сайжруулах  дадлага сургуулийг зохион байгуулав.

       “Сум, багийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаанд сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнээс гадна тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг МАК ХХК-ний томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгсэл оролцож нийт 82 хүн, 14 автомашин техник хэрэгсэл үүнээс хүнд механизм-2, тусгай зориулалтын-1 автомашин дайчлагдан үүрэг гүйцэтгэв.