Төв хэсгийн байгаль хамгаалагч нар хамтарч байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд нийслэлийн ногоон бүсэд модны хулгай гаргуулахгүй байлгах, мөн жижиглэн модны хулгайч нартай тэмцэх ажиллах, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, даргын тушаал удирдамжийн дагуу хяналт шалгалтыг тухай бүрт хийж, эргүүл хуваарийг зохион байгуулж ажилласан. Ингэж ажиллахад хамтарсан шалгалт 72 удаа, тухайн өөрийн хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль хамгаалагч нар 150 удаа шалгалт хийж ажиллаа.

Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд эргүүл шалгалтын ажлыг хийхдээ хамтарсан шалгалтыг нэг сард 2 байгаль хамгаалагч 6 удаа удаа, жилийн эцсийн байдлаар нийт 66 эргүүлд гарсан байна.