НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр” болгон тэмдэглэж байна.

            ЕБ-ын 1 дүгээр сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүдэд “Аюулгүй амьдрах мэдлэг” сургалт зохион байгуулан оролцогч хүүхдүүдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг шалгах өртөөчилсөн тэмцээнийг зохион байгуулан явуулсан бөгөөд сургалтанд 18 хүүхэд оролцлоо.

              Аймгийн холбооны газрын кабелийн телевизтэй хамтран хүүхдүүдэд зориулсан “Аврагч мазаалайн зөвлөмж” богино хэмжээний бичлэгийг нэвтрүүлэн ажиллаa.