Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын Онцгой комиссын  2016 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01 албан даалгавар, Баянзүрх дүүргийн  Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  01 албан даалгаваруудын  хүрээнд  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зэвсэг  хүчний 284 дүгээр ангитай хамтран Ой хээрийн түймрийн дадлага сургуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хамтарсан төлөвлөгөөний дагуу зохион байгууллагдсан

          Ой хээрийн түймэр унтраах дадлага сургалтанд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч А.Амартүвшин, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Должинсүрэн, Гал унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид зохион байгуулсан. Ой хээрийн түймрийн дадлага сургалтыг Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч А.Амартүвшин удирдан танхимын хичээл сургалтыг орсон.