Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/30 тушаалаар томилогдсон Гамшигийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Онцгой байдлын хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн ой, хээрийн түймэр унтраах бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.