Баянхонгор аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу тус аймгийн Хүрээмарал суманд гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийг 2016 оны 4-р сарын 26-аас 28-ны хооронд зохион байгуулж байна.

Тус сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн танхимын сургалтыг 6 цагийн багтаамжтайгаар явуулж нийт 105 ажилтан албан хаагч хамрагдаж танхимын сургалттай холбогдуулсан эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль, хүн, малын гоц халдварт өвчиний үеийн хээрийн эмнэлгийн дэлгэлт хийх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага сургуультай холбогдуулан тус сумын иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохио өгч нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийлгэж нийт 180 орчим иргэд оролцов.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 245 сурагчийг газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж газар хөдлөлт болон аюул ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл өгч ажиллаа.

Дээрх дадлага сургуульд оролцсон иргэд олон нийтэд сургуулийн удирдагч Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын хошууч Б.Мягмарсүрэн хуулинд заасан эрх, үүрэг бусад дүрэм журмын талаар танилцуулж үнэлэлт дүгнэлт өглөө.

Яг одоо тус сумын гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн Газар хөдлөлтийн гамшиг-ийн цагийн байдал дээр ажиллаж байна.