Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг "Аюулгүй амьдрах ухаан"  уриан дор Сайншанд сумын 5 дугаар багт зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс болон Аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд, уул уурхайн компаниуд болон Сайншанд сумын 5 дугаар багийн Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид зэрэг нийт 98 хүн оролцов.

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд оролцогчдод Монгол улсын засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр", "Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн зорилт,  хүрэх үр дүнгийн талаар Онцгой байдлын газраас мэдээлэл хийж гамшгийн үед алба, мэргэжлийн ангийн хамтын ажиллагаа сэдвээр Доншен газрын тос / МОНГОЛ / ХХК-ны Зүүнбаян үйлдвэрлэлийн баазад объектын дадлага сургуулийг зохион байгуулав.

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа болон шинэчлэгдэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар орон нутгийн DSB, MNT телевизээр мэдээлэл хийж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн ажиллаа.