НҮБ-ын МОН13\301 төслөөс 3 сая төгрөгийн төсөвтэй санхүүжигдсэн сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
       Уг сургалтанд Жаргалтхаан, Бэрх, Баянхутаг сумдын 30 иргэд оролцож, гамшиг, аюулт үзэгдлийн тухай ойлголт, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, эмнэлгийн анхны тусламж, сэхээн амьдруулалт, нунтаган гал унтраагуул ашиглан обьектын гал унтраах дадлага сургууль, нэрвэгдэгсдийг барилгын 3 давхараас гаргах дадлага сургууль, ой хээрийн түймрийг үлээгч аппарат ашиглан унтраах дадлага сургууль, иргэд мэдээ мэдээлэл хэрхэн авах, гамшгийн аюулын зарлан мэдээлэл дамжуулах журам, хугарал болон цус алдалтын үед хийх боолт, чиг тавих тусламж дадлага хичээл, болзошгүй гамшиг ослын үед эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах нь зэрэг сэдвүүдээр онол, дадлага хосолсон  16 цагийн сургалтыг явууллаа.  

                                                                                                                                               Нийтэлсэн: ОБ-ын дэслэгч Н.Дарьсүрэн