Тус аймгийн Баянхонгор, Эрдэнэцогт, Өлзийт зэрэг сумдын Ерөнхий боловсролын 7 сургуулийн нийт 75 өсвөрийн аврагчдад "Говийн баавгай" газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдал, эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг онол, дадлага гэсэн 2 хэлбэрээр явуулсан ба эхний үеийг 4 хэсэгт хуваан газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдад эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, өсвөрийн аврагч бүлгийн цаашдын үйл ажиллагаа зэрэг холбогдох онол, арга зүйн мэдлэгийг өглөө.

2 дахь хэсэг буюу дадлагыг тэмцээнээр явуулж Соого-сейко сургуулийн 10а ангийн сурагч А.Эрдэнэ-Очир ахлагчтай 1-р баг түрүүлж дурсгалын зүйл гардуулав.

Сургалт, дадлагын төсвийг аймгийн Дэлхийн зөн Баянхонгор-1 ОНХХ төслөөс гарган Эрүүл мэндийн газар, Улаан загалмай хороо зэрэг байгууллагууд хамтарч ажиллаа.

Өсвөрийн аврагчиддаа болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ариун үйлсэд нь амжилт хүсье.