Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан  ДЗМОУБ-ын “Хэнтий ОНХХ”, “Бор-Өндөр-2” ОНХХ, Улаан загалмайн хороотой хамтран Гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залуучуудад сурталчлах  зорилгоор “Мазаалай зөвлөж байна” сургалтыг Хэрлэн сумын ЕБ-ын 5 сургуулийн 12 дугаар ангийн нийт 500 гаруй сурагчдад зохион байгуулж, асуулт хариултын “АХА” тэмцээнийг явууллаа.
       Уг арга хэмжээнд ОНТГЭБууруулах төслийн сургагч багш нар “Гамшгийн тухай ойлголт”, “Гамшгийн эрслийг бууруулахын ач холбогдол”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Эмнэлгийн анхны тусламж” гэсэн сэдвүүдээр сургалтыг явууллаа. 
       Онцгой Байдлын Ерөнхий Газар, “Дэлхийн Зөн Монголд” Олон Улсын Байгууллагатай хамтран гаргасан  үер ус, ой хээр, обьектийн гал түймэр, хүн мал амьтны гоц халдварт өвчин, ган зуд, ахуйн осол зэрэг гамшиг осол, аюулт үзэгдлээс  сэргийлэх “Мазаалайн зөвлөмж”-ийг албаны онцлогийг харуулсан хөдөлмөр хамгааллын хувцастай алба хаагчид 400 ширхэг өнгөт зөвлөмжийг сурагчдад  тараалаа.

    Мөн “Мазаалайн зөвлөмж” гамшиг ослоос сэргийлэх хүүхдийн киног үзүүлж, албаны ажил онцлогийг сурталчлах зорилгоор гал сөнөөгчдийн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, гал унтраах автомашиныг танилцуулж,  эмнэлгийн анхны тусламжийн “муляж” ашиглан сурагчид болон иргэдэд зүрх уушгины сэхээн амьдруулах дадлага хийлгэлээ.
       Мөн гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж,   “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдөр”-ийг  орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд  сурталчиллаа.

                                                                                                                                                      Нийтэлсэн: ОБ-ын дэслэгч Н.Дарьсүрэн