Европын холбоо, АНУлсын Блексмит хүрээлэн, Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ хамтран хэрэгжүүлж буй Монголын орон нутгийн бичил уурхайчдын тогтвортой амжиргааг бий болгох, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх төрийн бус оролцоо, чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн ус, хүнд металлын хор аюулыг бууруулахад төрийн болон олон нийтийн байгууллагууд, иргэдийн хамтын ажиллагаа сэдэвт сургалт хэлэлцүүлгийг тус аймагт 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг сургалт, хэлэлцүүлэгт тус аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Жаргалант, Баян-Овоо сумдын бичил уурхайчдын ХАМО /Хувиараа ашигт малтмал олборлогчид/ төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн ус, хүнд металлын хор аюулыг бууруулахад төрийн болон олон нийтийн байгууллагууд, иргэдийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд төслийн танилцуулга, сургалтын зорилго, хүлээгдэж буй үр дүн, мөнгөн ус, хүнд металлын хоруу чанар, бохирдолын судалгааны үр дүн, бохирдлын түвшин, хүн ам, эрүүл мэнд, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллүүдийн талаар холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд илтгэл, танилцуулга хийв.

Дээрх сургалт, хэлэлцүүлэгтэй холбогдуулан Онцгой байдлын газраас Онцгой байдлын газрын даргын 2016 оны 3-р сарын 25-ны өдрийн Заавар батлах тухай А/76 тушаалаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө-ний талаар зааврыг танилцуулав.

Мөн химийн хортой болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын химийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үеийн болон дараах нөхцөл байдалд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хамтран ажиллах нэгдсэн төлөвлөгөөг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан хийж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах талаар зөвлөмж өгч ажиллаа.

Төслийн багийхан тус аймгийн ҮХҮДээд сургууль, Политехникийн коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн “Өлзийт” төв, Ерөнхий боловсролын 5 сургууль зэрэг байгууллагууд дээр мөнгөн ус, хүнд металлын бохирдлын улмаас байгаль, орчин, хүн амын эрүүл мэндэд учрах хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааг зохион байгуулж байна.