Өвөрхангай аймгийн 19 сумын  ерөнхий боловсролын 25 сургууль, МСҮТ-ын  “Өсвөрийн аврагч” бүлгийн удирдагч багш, бүлгийн ахлагч нарын сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 30-31 ны хооронд зохион байгуулж нийт 58 багш сургачид хамрагдалаа.  Уг сургалтыг Онцгой байдлын газар, Дэлхийн зөн ОНХХ, Боловсрол соёлын газар хамтран зохион байгуулсан. Сургалтын зорилго нь өсврийн аврагч бүлгийн хүүхдүүдийг Өсвөрийн аврагч тэмцээний бэлтгэл ажлыг хангуулах сургалт болсон. “Өсвөрийн аврагч” бүлэг нь болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд, өсвөр үеийнхнээ төлөөлж оролцох, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг, чадвар эзэмших, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд багш, эцэг эх, олон нийтийг оролцохыг уриалах зорилготойгоор “Өсвөрийн аврагч” бүлгийг  сургууль бүрт байгуулсан.Бүлгийн гишүүн сурагчид өөрсдөө бүлгийн ахлагч, салаан захирагч, өсвөрийн аврагч гал сөнөөгч, өсвөрийн сувилагч, өсвөрийн холбоочин, өсвөрийн сурталчилгааны ажилтан гэх мэтээр, гишүүдийнхээ хүсэл сонирхолд нь тулгуурлан ажил үүргээнхээ хүрээнд дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ.

 

Мэдээг түгээх: