ЗГ-ын 2011 оны 339, 340 тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг  2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 16 цагт улс орон даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн иргэд, олон нийтэд сурталчлах, дуут дохио ажиллуулах, нүүлгэн шилжүүлэх журмын дараалалыг танилцуулж Номын төвд Хэвлэлийн бага хурал зарлан Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Г.Эрдэнэчулуун, Гамшгаас хамгаалал төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Амармэнд нар ярилцлаганд орж хэвлэл мэдээллийн 7 телевизээр иргэдэд мэдээлэл хийж ажиллалаа.