Аймгийн анхан шатны шүүх, Тахарын албаны ажилчин албан хаагчдад галын аюулгүй байдал, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх 3 цагийн танхимын сургалт, мөн гал унтраагуулаар гал унтраах, газар хөдлөлтийн үед хэрхэн аюулгүй газар очих дадлага сургуулийг зохион байгууллаа. Сургалтанд тус байгууллагын 47 ажилчин, албан хаагч хамрагдлаа.