“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүдийг зохион байгуулж, чадваржуулах, анхан шатны тусламж  үзүүлж сургах зорилгоор Баян-Өндөр сумын Орхон цогцолбор сургуулийн 16-р сургууль, 5-р сургууль, 2-р сургууль, 7-р сургуулиудын төлөөлөгч хүүхдүүдийг хамруулсан нийт 58 хүүхдийг “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүний сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд ДЗОУБ-ын ЭНХХ-ийн ажилчидтай хамтран өглөө 09 цагаас 18 цаг хүртэл 2 хоног амжилттай зохион явууллаа.