Сайншанд, Замын-Үүд, Айраг сумын Засаг даргын Тамгын газар, Миг Монгол даатгал, Цахилгаан түгээх салбар станцтай хамтран Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаа. Уг арга хэмжээний хүрээнд тус сумдын 11 аж ахуйн нэгж байгууллагын 397 ажилчин албан хаагчдад танхимын болон гал унтраах дадлага сургууль зохион байгуулан ажиллаа. Тус сумдын гэр хорооллын айл өрхүүдэд "Аюулгүй өрх" арга хэмжээг зохион байгуулж 4561 өрхийн галын аюулгүй байдлыг шалгаж  5193 иргэнд гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч 3500 гарын авлага сэрэмжлүүлэг тараан ажиллаа.