“Олон улсын иргэний хамгаалалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Хөдөө аж ахуй”-н Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 42 оюутан сурагчдад Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн түүхэн хөгжил, Онцгой байдлын албаны танилцуулга, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудаар танхимын сургалт зохион явууллаа.