Онцгой байдлын газрын даргын 2016 онд баталсан сургалтын хөтөлбөр, Офицер бүрэлдэхүүний зөвлөгөөнөөс гаргасан уриалгын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн Залуучууд хөгжлийн төвийн сайн дурын ажилтан АНУ-ын иргэн Devid Meeske –г урьж оролцуулан 7 хоног бүрийн баасан гаригт танхимын сургалтыг зохион явуулахаар зөвшилцсөний дагуу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион явуулав. Сургалтанд нийт 112 албан хаагч хамрагдсан.