ОБГ-ын албан хаагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулах замаар эвсэг хамт олонч занг төлөвшүүлэн нийгэм соёлын оролцоог идвэхжүүлэх зорилгоор “Цэвэр агаар эрүүл мэнд” уриан дор цасны баярын арга хэмжээг зохион байгуулсан. Баг тамирчид 5 км-ийн маршид гүйж бие халаалт хийж Цасны сумо, Олс татлт, Морин барилдаан, Цасны хөл бөмбөг гэсэн 4 төрлөөр уралдаж 1,2,3-р байруудыг шалгаруулан шагнаж урамшууллаа.