Онцгой байдлын газрын офицер албан хаагчид гэр бүлийн хамтаар амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх замаар эвсэг хамт олныг төлөвшүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед ОБГ-ын бие бүрэлдэхүүний гэр бүл аврах ажиллагаанд гар бие оролцон мөр зэрэгцэн ажиллаж чадахуйц мэдлэг, дадлага  олгох   зорилгоор “ААВ,ЭЭЖ, БИ”  хөгжөөнт буухиа тэмцээнийг 2016.02.18-ны өдөр сумын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн биеийн тамирын зааланд зохион байгууллаа.