Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр 2016 оны 02-р сарын 19-нд Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийт алба хаагчдыг хамруулах зорилгоор Онцгой байдлын офицеруудын 2 баг, Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 1,2,3, Гал унтраах аврах 58 дугаар ангийн 1, Гал унтраах аврах 81 дүгээр ангийн 1 баг тамирчид, бусад шүүгч нар, арын албаны нийт 124 алба хаагч нарыг оролцуулан "Марш тактик"-ийн зохион явууллаа.   

         Тэмцээний 1 дүгээр төрөлд 25 кг жинтэй туухай өргөх, 2 дугаар төрөлд 40 метрийн урттай 1-5  метрийн диаметр тойрогтой гранат шидэх, 3 дугаар төрөлд 30 кг ачааг 50м газарт зөөвөрлөх,  4 цэг эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх хэсэг,  5 дугаар цэг саадтай зурвас туулах, 6 дугаар цэг гүүр, самбар давах, 7 дугаар цэг хүчтэй үйлчилгээтэй хорт бодисоор хордсон талбайг туулах төрлүүдээр 10 км замыг баг тамирчидыг сугалааны дараалалаар 15 минутын зайтай гаргаж нийлбэр цагаар нэгтгэн дүгнэлээ.

 1 дүгээр байранд Онцгой байдлын гал унтраах аврах 56 дугаар ангийн 1 дүгээр баг, 2 дугаар байранд гал унтраах аврах ангийн 58 дугаар ангийн Мэндбаяр ахлагчтай баг, 3 дугаар байранд гал унтраах аврах 81 дүгээр ангийн Ч. Мөнхжаргал ахлагчтай багууд тус тус эхний 3 байранд шалгарав.