Орхон аймгийн Онцгой байдлын албан хаагчид 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйл ажиллагаагаа төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхолын зөрчилгүй ажиллах ажиллах талаар төрийн албан хаагчийн бүтээгдэхүүн байгуулах үр дүнгийн гэрээг онцгой байдлын газрын даргатай байгуулан ажилласан. Үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаанд Онцгой байдлын газрын 174 албан хаагч хамрагдсан.